5651 харсан 0 судалсан 225 мин

Сургалтыг үзэж эхлэх
Шинэ сургалт болон зарлагдсан хямдралын талаар цаг алдалгүй мэдээлэл авч байхыг хүсвэл энд Like дарж бидэнтэй нэгдээрэй.
= Санал болгох контент =
Таны дархлааг бид хамгаална
Эрүүл амьдрал ба Онлайн бизнес
Амарбат -ийн бусад сургалтууд

HTML, CSS эхнээс нь сурцгаая !

Сургагч : Амарбат

Хичээлийн тоо : 21

Мэссэжүүд : 0

Та вэб хийдэг бол HTML, CSS дээр маш их цаг алдаж байгаагаа анзаарсан байж магадгүй. Энэ сургалт таныг HTML, CSS-ийн мастер болох эхний алхмыг тавьж өгнө. Үлдсэн алхам нь практик, практик, практик...

HTML CSS-ийн мэдлэг програмчлалын бараг бүх салбарт хэрэг болдог тул хамгийн түрүүнд сурч эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Хэдийгээр програмчлалын ертөнцөд хамгийн амархан сэдэв нь боловч үүнээсээ болоод хамгийн ихээр орхигддог сэдэв гэж хэлж болох юм.

Сургалтын явцад вэб програмист бүрийн эзэмших зохих зүйлсийг нуршилгүйгээр хурдан хийж үзээд явах ба танаас ямар нэгэн програмчлалын хэлний мэдлэг шаардагдахгүй.

Хамгийн гол нь сургалтын төгсгөлийн 3 хичээлээр үзсэн бүх зүйлээ ашиглан жишээ вэб сайтыг эхнээс нь дуустал хамтдаа хийх бөгөөд энэ нь танд чухал практик дадлага болно гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье !

Сургалтын агуулга :
1. HTML танилцуулга, вэб хуудасны бүтэц
2. HTML блок модель, DIV таг болон атрибут ашиглах
3. Өнгөтэй ажиллах, тагын дэвсгэр өнгө зургийг тохируулах
4. Зурагтай ажиллах, хувь хүний CV-г харуулах хуудас
5. Хуудас хооронд шилжих, жишээ сайт : Трансфер Фактор
6. Трансфер Фактор сайтын бүтээгдэхүүний хуудсыг бүтээх
7. CSS танилцуулга, элемент ба класс селектор
8. CSS ID селектор, псевдо селектор, атрибут селектор ...
9. CSS файл ашиглах, Javascript файл холбох, Custom widget холбох
10. CSS удамших болон cascade дүрэм, CSS minimize, зураг тааруулах
11. HTML форм, бүтээгдэхүүн захиалах хуудас хийх
12. Хүснэгтэн мэдээллийг дүрслэх
13. Хэрэгтэй тагууд : iframe, video, pre, hr, em, strong, ...
14. Зарим чухал CSS аргачлалуудаас үзье
15. CSS анимацийг хэрэгжүүлэх нь
16. HTML, CSS ийн талаар өөр юу байна вэ?
17. HTML5 CSS3 нэмэлт боломжууд
18. Мобайл вэб сайтын үндэс
19. Жишээ вэб сайт эхнээс нь хийцгээе - 1
20. Жишээ вэб сайт эхнээс нь хийцгээе - 2
21. Жишээ вэб сайт эхнээс нь хийцгээе - 3

   Сургалтыг нээж үзэх
Багш : Амарбат
Мэргэжил : Програмчлал
Заах чиглэл : Програмчлал
Элссэн огноо : 2016-01-14

Танилцуулга :
Програмчлал бол маш хялбархан бөгөөд бас зугаатай ажил шүү!
Бүгдээрээ туршлагаа хуваалцая.

Боловсрол :
2000 – 2001 : Компьютерийн ухааны магистер, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1996 – 2000 : Компьютерийн ухааны бакалавр, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1986 – 1996 : Арван жилийн нэгдүгээр дунд сургууль

Танилцуулга :
2012 – Одоо : Primitive Mind ХХК, захирал
2010 – 2012 : INI, програмист
2008 – 2010 : Modern Classics (USA), вэб програмист
2006 – 2010 : Сод Хийморь дээд сургууль, багш, тэнхмийн эрхлэгч
2000 – 2006 : Компьютер Техник Менежментийн Сургууль (КТМС), Програм хангамжийн тэнхим, багш
Одоогоор энэ сургалтанд ямар нэг мэссэж бичигдээгүй байна.
Одоогоор энэ сургалтанд сэтгэгдэл бичээгүй байна. Зөвхөн сургалтанд суусан хүмүүс бичих боломжтой.