1963 харсан 0 судалсан 225 мин

Сургалтыг үзэж эхлэх
Шинэ сургалт болон зарлагдсан хямдралын талаар цаг алдалгүй мэдээлэл авч байхыг хүсвэл энд Like дарж бидэнтэй нэгдээрэй.
= Санал болгох контент =
Таны дархлааг бид хамгаална
Эрүүл амьдрал ба Онлайн бизнес
Амарбат -ийн бусад сургалтууд

PHP хэлийг эхнээс нь сурцгаая !

Сургагч : Амарбат

Хичээлийн тоо : 19

Мэссэжүүд : 0

PHP хэлийг бүр эхнээс нь заалгахаас эхлээд бүрэн динамик вэб сайт бүтээн түүнийгээ бодит сэрвэр дээр байрлуулах хүртэлх бүх зүйлийг бие даан хийж сурмаар байна уу? Энэ бүхнийг алхам алхмаар бэлэн бичлэг дагаж хийх хүсэлтэй байна уу? Тэгвэл та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Энэ сургалт нь танд PHP хэлийг эхнээс нь маш хурдан заахын хамтаар жишээ болгон Planr хэмээх өдөр тутмын ажлын тэмдэглэл хийдэг вэб аппыг бүр эхнээс нь дуустал нь хийж үзүүлэх тул танд сайхан туршлага болно гэж найдаж байна.

Мэргэжлийн вэб програмист болохын тулд эхлээд вэб сайтыг бүгдийг нь өөрөө хийж сурах шаардлагатай байдаг бөгөөд энэ төвшинд хүрсний дараа PHP фрэймворк (Laravel, Symfony, PHP Cake, ...) ашиглан хийх чиглэлээр цааш нь өөрийгөө хөгжүүлэх нь зохимжтой байдаг.

Энэ сургалтыг үзэхэд танд html, css болон програмчлалын хэлний талаар ерөнхий ойлголт хэрэг болно. Хэрэв html, css-ийн талаар сайн мэдэхгүй бол эхлээд "HTML CSS эхнээс нь сурцгаая !" сургалтыг судлахыг танд санал болгож байна.

Танд амжилт хүсье !

Сургалтын агуулга :
1. PHP, MySQL, Apache суулгах тохируулах
2. Хувьсагч, тэмдэгт мөр, үндсэн үйлдлүүд
3. Массив, давталт ашиглах нь
4. Хэрэглэгчийн функц ба PHP хэлний функцүүд
5. Вэб хуудас хооронд шилжих, HTTP GET POST Message
6. Session болон Cookie гэж юу вэ? Логин хуудас хийцгээе!
7. MySQL өгөгдлийн сантай ажиллах, Planr апп
8. PHP-г Microsoft SQL Сэрвэртэй холбох
9. Обьект хандалтат PHP үндэс
10. Debugging, Exception Handling, мэйл илгээх
11. Planr аппыг хөгжүүлцгээе. Араг ясыг бэлтгэх
12. Planr : Файл upload, нууц үг солих, сэргээх
13. Planr : Хэтийн төлөвлөгөөтэй ажиллах хэсэг
14. Planr : Өдрийн ажлын тэмдэглэлтэй ажиллах
15. Planr : Excel рүү экспортлох, импортлох
16. Planr : Highchart ашиглан график статистик үзүүлэх
17. Planr : Нууцлал хамгаалалт, SQL injection, Captcha
18. Localhost дээрх вэбээ интернэтээр үзэх нь
19. Planr : Жинхэнэ сэрвэр дээр байрлуулъя !

   Сургалтыг нээж үзэх
Багш : Амарбат
Мэргэжил : Програмчлал
Заах чиглэл : Програмчлал
Элссэн огноо : 2016-01-14

Танилцуулга :
Програмчлал бол маш хялбархан бөгөөд бас зугаатай ажил шүү!
Бүгдээрээ туршлагаа хуваалцая.

Боловсрол :
2000 – 2001 : Компьютерийн ухааны магистер, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1996 – 2000 : Компьютерийн ухааны бакалавр, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1986 – 1996 : Арван жилийн нэгдүгээр дунд сургууль

Танилцуулга :
2012 – Одоо : Primitive Mind ХХК, захирал
2010 – 2012 : INI, програмист
2008 – 2010 : Modern Classics (USA), вэб програмист
2006 – 2010 : Сод Хийморь дээд сургууль, багш, тэнхмийн эрхлэгч
2000 – 2006 : Компьютер Техник Менежментийн Сургууль (КТМС), Програм хангамжийн тэнхим, багш
Одоогоор энэ сургалтанд ямар нэг мэссэж бичигдээгүй байна.
Одоогоор энэ сургалтанд сэтгэгдэл бичээгүй байна. Зөвхөн сургалтанд суусан хүмүүс бичих боломжтой.