5470 харсан 0 судалсан 225 мин

Сургалтыг үзэж эхлэх
Шинэ сургалт болон зарлагдсан хямдралын талаар цаг алдалгүй мэдээлэл авч байхыг хүсвэл энд Like дарж бидэнтэй нэгдээрэй.
= Санал болгох контент =
Таны дархлааг бид хамгаална
Эрүүл амьдрал ба Онлайн бизнес
Амарбат -ийн бусад сургалтууд

Андройд програмчлалыг эхнээс нь сурцгаая !

Сургагч : Амарбат

Хичээлийн тоо : 20

Мэссэжүүд : 0

Та андройд програмчлалыг видео бичлэг үзэн хялбар санхүүгийн апп эхнээс нь даган хийх замаар сурмаар байна уу? Хийсэн андройд програмаа Play Store дээр тавиад найзууддаа санал болгомоор байна уу? Тэгвэл энэ сургалтыг танд санал болгож байна.

Орчин үеийн програмчлалын маш том урсгалыг андройд програмчлал тодорхойлж байна. Үүнд гайхах зүйлгүй бөгөөд учир нь өдөр ирэх тусам хүмүүс компьютер дээрх аппаас илүү гар утас дээрх аппыг ашигладаг болсоор байгаа билээ. Дээр нь андройд утас хямдхан бөгөөд маш түгээмэл хэрэглэгддэг нь нөлөөлж байна.

Андройд програмчлал нь сурахад хялбархан, ажиллуулж туршихад тун зугаатай байдгаараа бусад програмчлалаас ялгаатай. Учир нь андройд утсыг програмчилахад зориулалтын компьютер, тусгай төхөөрөмж програм хангамжууд шаардлаггүй бөгөөд хийсэн програмаа та тэр дор нь утас дээрээсээ ажиллуулж, найзууддаа илгээж санал бодлыг нь сонсох боломжтой.

Энэ сургалт нь андройд програмчлалыг огт мэдэхгүй хүмүүст зориулагдсан бөгөөд бүгдийг нь эхнээс нь заах боловч хэтэрхий дэлгэрүүлэн нуршилгүйгээр гол гол зүйлүүд дээр нь анхааран заах тул та маш хурдан зарчмыг нь ойлгон өөрөө бие даан андройд програм хөгжүүлэх чадвартай болно.

Сургалтын явцад гэр бүлийн эсвэл хувь хүний өдөр тутмын санхүүгийн дэвтрийг хөтөлдөг, орлого зарлага, өр зээлээ хянадаг апп хийх бөгөөд хийж дууссаныхаа дараа та өөрөө ч хэрэглээндээ ашиглаад байж болно. Андройд програмчлалын давуу тал нь үүнд оршдог билээ.

(Уг санхүүгийн програмын вэб хувилбарыг "Laravel : The Best PHP Framework" сургалтаар хийж үзүүлсэн болно )

Танд амжилт хүсье !

Сургалтын агуулга :
1. Шаардлагатай програм суулгах, шинээр андройд апп үүсгэх
2. Андройд програмын бүтэц, логин хэсгийг хийх
3. Андройд цонх буюу активититэй танилцна уу
4. Активитинууд хоорондоо өгөгдөл солилцох
5. Sqlite өгөгдлийн сантай ажиллах, андройд апп-ыг Debug хийх
6. Family : Хэрэглэгч бүртгүүлэх форм хийх, SMS илгээх
7. Family : Нууц үгийг сэргээх
8. Family : Нүүр хуудас, орлого зарлагын table-үүдийг үүсгэх
9. AsyncTask ашиглан PHP сэрвистэй JSON мэдээллээр харилцах
10. Family : Орлоготой ажиллах, өөрчлөлтийг PHP сэрвист илгээх
11. Family : Зардалтай ажиллах, камераар зураг авч хадгалах
12. Family : Өр зээл бүртгэх, автомат дуут сануулга хийх
13. Family : Bluetooth ашиглан хэвлэх
14. Андройд background сэрвис бичих
15. Андройд системд notification үүсгэх, ашиглах
16. Event Broadcast, Event Receiver хийх
17. Family : SMS сэрвэр апп бичих
18. GPS ашиглан байршил илгээх, газрын зурагт харуулах
19. Family : Санхүүгийн байдлыг графикаар үзүүлэх
20. Family : Програмын өгөгдлийг экспортлох

   Сургалтыг нээж үзэх
Багш : Амарбат
Мэргэжил : Програмчлал
Заах чиглэл : Програмчлал
Элссэн огноо : 2016-01-14

Танилцуулга :
Програмчлал бол маш хялбархан бөгөөд бас зугаатай ажил шүү!
Бүгдээрээ туршлагаа хуваалцая.

Боловсрол :
2000 – 2001 : Компьютерийн ухааны магистер, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1996 – 2000 : Компьютерийн ухааны бакалавр, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1986 – 1996 : Арван жилийн нэгдүгээр дунд сургууль

Танилцуулга :
2012 – Одоо : Primitive Mind ХХК, захирал
2010 – 2012 : INI, програмист
2008 – 2010 : Modern Classics (USA), вэб програмист
2006 – 2010 : Сод Хийморь дээд сургууль, багш, тэнхмийн эрхлэгч
2000 – 2006 : Компьютер Техник Менежментийн Сургууль (КТМС), Програм хангамжийн тэнхим, багш
Одоогоор энэ сургалтанд ямар нэг мэссэж бичигдээгүй байна.
Одоогоор энэ сургалтанд сэтгэгдэл бичээгүй байна. Зөвхөн сургалтанд суусан хүмүүс бичих боломжтой.