2239 харсан 0 судалсан 225 мин

Сургалтыг үзэж эхлэх
Шинэ сургалт болон зарлагдсан хямдралын талаар цаг алдалгүй мэдээлэл авч байхыг хүсвэл энд Like дарж бидэнтэй нэгдээрэй.
= Санал болгох контент =
Таны дархлааг бид хамгаална
Эрүүл амьдрал ба Онлайн бизнес
Амарбат -ийн бусад сургалтууд

Laravel 5 - The Best PHP Framework

Сургагч : Амарбат

Хичээлийн тоо : 17

Мэссэжүүд : 0

2016, 2015 оны шилдэг PHP Фрэймворкоор тодорсон Ларавелийг ашиглан та маш хурдан хугацаанд монгол хэл дээр видео бичлэг үзэн сурахыг хүсч байна уу? Тэгвэл та зөв газраа ирсэн байна.

Тун залуухан (2011) боловч хамгийн халуухан PHP фрэймворк болох Ларавелтэй танилцана уу. Ларавелийг ашиглан та ойлгомжтой хялбар кодоор, хүчирхэг, найдвартай, хурдтай бас хамгаалалттай вэб сайт бүтээж чадна. Мөн сурахад маш хялбар! Ямар ч хүчирхэг зүйлийн гол танигдах шинж чанар нь түүний хялбар байдал билээ.

Орчин үед вэб аппыг бүрэн эхнээс нь бүгдийг нь өөрсдөө хийх зарчим аажмаар үгүй болсоор байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр хөгжүүлсэн маш сайн тестлэгдсэн маш олон вэб сайтуудад ашиглагддаг нийтийн PHP модулийн сангаас өөрт хэрэгтэй модулиудыг өөрийн сайтад холбох замаар вэб аппыг маш хурдан хөгжүүлж байна. Жишээ нь таны апп зураг upload хийж upload хийсэн зургийг төрөл бүрээр боловсруулж ашигладах шаардлагатай бол тохиргоо дээрээ нэг мөр код бичээд л яг үүнийг хийх зориулалттай модулыг холбон ашиглах боломжтой болно.

Энэ сургалтыг үзсэнээр та дээрх аргуудад суралцахаас гадна Ларавелийг бие даан ашиглан мэргэжлийн вэб сайтыг хурдан хугацаанд хийх чадварыг эзэмшинэ. Та PHP дээр эхлэн суралцагч байсан ч энэ сургалтыг бүрэн ойлгож суралцах боломжтой.

Хамгийн гол нь сургалтын туршид бид хамтдаа Laravel 5 фрэймворкийг ашиглан Family хэмээх вэб аппыг эхнээс нь дуустал бүтээж жинхэнэ сэрвэр дээр тавин ажиллуулах болно. Энэ Family апп маань цаашдаа live болж олон нийтэд үнэгүйгээр ашиглагдах юм. Хэрэв та энэ сургалтыг үзээд энэ төсөл дээр хувь нэмрээ оруулах хүсэлтэй байвал бидэнтэй нэгдээрэй.

Нэгэнт бид Ларавелийг судалж, түүний боломжуудыг нь ашиглаж сурч байгаа тул Family аппын кодыг бичихдээ эхлээд нэг аргаар нь хийж байгаад дараачийн хичээлүүдээр өөр аргаар сайжруулах гэх мэт байдлаар хийж явах болно.

Сургалтын явцад та Ларавелыг эзэмшихээс гадна PHP-ийн шинэ боломжууд, өөрийн аппыг Facebook тэй хэрхэн холбох зэрэг олон чухал зүйлсийг сурах болно.

Үнэхээр сонирхолтой байх болно гэж найдаж байна.

Сургалтын агуулга :
1. Laravel, composer, packagist.org суулгах бэлтгэх
2. Ларавелийн ажиллах зарчимтай танилц
3. Family : араг яс, өгөгдлийн сантай холбох (Migration)
4. Family : HTML темплэйтийг Ларавел рүү хөрвүүлэх
5. Family : Логин хуудсыг бүтээх, Laravel authentication
6. Family : Бүртгүүлэх, зураг боловсруулах, мэдээлэл шалгах
7. Family : Гэр бүлийн орлогыг бүртгэх
8. Family: Eloquent ашиглан зарлага бүртгэлийг хийх
9. Family : Хялбар хуудаслалт хийх
10. Family : Excel - рүү экспортлох, импортлох
11. Family : Facebook API хэрэглэх нь
12. Family : Сэрвэр дээр байрлуулах, ажиллуулж турших
13. Family : High chart ашиглан график статистик үзүүлэх
14. Ларавел query builder дэлгэрэнгүй
15. Ларавел transaction ашиглах
16. Dependency injection, Middleware, Service Provider тухай дэлгэрэнгүй
17. Ларавел консол дэлгэрэнгүй, кэш цэвэрлэх

   Сургалтыг нээж үзэх
Багш : Амарбат
Мэргэжил : Програмчлал
Заах чиглэл : Програмчлал
Элссэн огноо : 2016-01-14

Танилцуулга :
Програмчлал бол маш хялбархан бөгөөд бас зугаатай ажил шүү!
Бүгдээрээ туршлагаа хуваалцая.

Боловсрол :
2000 – 2001 : Компьютерийн ухааны магистер, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1996 – 2000 : Компьютерийн ухааны бакалавр, Компьютер Техник Менежментийн Сургууль (KTMC)
1986 – 1996 : Арван жилийн нэгдүгээр дунд сургууль

Танилцуулга :
2012 – Одоо : Primitive Mind ХХК, захирал
2010 – 2012 : INI, програмист
2008 – 2010 : Modern Classics (USA), вэб програмист
2006 – 2010 : Сод Хийморь дээд сургууль, багш, тэнхмийн эрхлэгч
2000 – 2006 : Компьютер Техник Менежментийн Сургууль (КТМС), Програм хангамжийн тэнхим, багш
Одоогоор энэ сургалтанд ямар нэг мэссэж бичигдээгүй байна.
Одоогоор энэ сургалтанд сэтгэгдэл бичээгүй байна. Зөвхөн сургалтанд суусан хүмүүс бичих боломжтой.